Ажлаа эхлээгүй BRT төслийнхөн 400 мянган доллар цалинд авчээ


НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар тусгай замын автобус буюу BRT төслийн талаар хэлэлцжээ.

BRT буюу тусгай замын автобус хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх нэгж 2017 оны тавдугаар сард байгуулагдсан юм. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хугацаанд төслөөс хийсэн ажил нэг ч байхгүй гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлж байлаа. Их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлж, түгжрэлийг багасгах нэрийн дор BRT төслийг эхлүүлж 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэсэн ч ажлаа эхлээгүй зээлийн хүү төлсөөр өнөөг хүрчээ. Тэгсэн атлаа төслийн ажилчид жилд 400 мянган доллар цалинд авсан байна.

Харин төслийн инженерүүд өнгөрсөн оны зургадугаар сард эхний ажлыг эхлүүлсэн ч сонгон шалгаруулалт, төслийг удирдах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон зэргээс шалтгаалан ажил удааширсан гэж тайлбарлаж байгаа юм. НИТХ-ын тэргүүлэгчдээс ажлын хэсэг томилж, BRT төслийг цаашид үргэлжлүүлэх боломжтой эсэхийг судлахаар боллоо.

BRT төсөл Азийн хөгжлийн банкнаас 215 сая доллар, төсвөөс 57 сая, дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламж 1.5 сая доллараар хэрэгжих юм. Уг төсөл 2020 он гэхэд бүрэн хэрэгжиж замын ачаалал 20-30 хувиар буурна гэж амлаж байсан юм.

Undesten.mn

 

 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.