Шүүгч амиа алдсан хэрэгт АТГ, ШШГЕГ-ынхныг шалгаж эхэлжээ


Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан шүүгч амиа хорлосон талаарх мэдээлэлд ЦЕГ болон ШШГЕГ-ын албан тушаалтнууд өчигдөр албан ёсны тайлбар өглөө.

 

Д.Баатар: Шүүгчийг захиалгаар хөнөөсөн гэдэг ташаа мэдээлэл

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан шүүгч амиа алдсан асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа С.Буянжаргал, Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Баатар, Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Ууганбаяр нар өчигдөр мэдээлэл өглөө. Цагдаагийн хошууч С.Ууганбаяр, "2019 оны хоёрдугаар сарын 24-ны 00.15 цагт цагдаагийн 102 тоот утсанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 68 настай эмэгтэй Л.Бямбаа нас барсан тапаарх дуудлага ирүүлсэн. Энэ дагуу ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах болон тусгай субьектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэвлэл мэдээллээр талийгаачийг захиапгаар хөнөөсөн гэх мэдээлэл цацаж байна. Энэ нь ташаа огт үндэслэлгүй мэдээлэл юм. Эд мөрийн баримтаар камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж авч үзлэг шалгалт хийж байна. Хохирогчийн үхлийн шалтгаан болон хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эд мөрийн баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр өгсөн. Дүгнэлт нь хараахан гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах талд анхаарч ажиллаж байна" гэсэн юм. Мөн тапийгаачийгхэн нэгэн дагуулан гарч байцаасан талаар цагдаагийн хурандаа Д.Баатараас тодруулахад "АТГ-ын эрх бүхий албан тушаалтнаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, ШШГЕГ-ын алба хаагчид хариуцлага алдсан асуудлыг ярьж байгаа. Үүнтэй холбогдуулан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэлээ.

Ц.Амгаланбаяр: Хариуцлага алдсан алба хаагчдыг чөлөөлсөн

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, тус газрын дэд дарга Д.Дамдинцэрэн нар хорих ангид нь шүүгч амиа алдсан асуудлаар өчигдөр мөн тайлбар өглөө. Ц.Амгаланбаяр дарга энэ талаар "ШШГЕГ-ын даргын тушаалаар тус газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж, гүйцэтгэлээ. Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд тодорхой шийдвэрийг гаргасан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Тухайлбал, давхрын харуул хамгаалалтын болон дүрс бичлэгийн ажилтнууд ажлын байран дээрээ сонор сэрэмж алдсан. Мөн ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга, ерөнхий эргүүл хариуцлага алдаж, хяналтаа сулруулсныг шалгалтаартогтоосон. Цагдан хорих 461 дүгээр анги бол маш том. Улсын хэмжээнд гэмт хэргийн улмаас цагдан хоригдож байгаа олон хүн бий. Мөн хорих ялаар шийтгүүлэгсэд ч багтана. Ангийн 1-2 давхар нь бусад хорих газартай тэнцэх хэмжээний хүнтэй, ачаалал ихтэй газар. Гэвч энэ мэдээж зөвтгөх шалтгаан болохгүй. Тиймээс шалгалтын дүнг хэлэлцээд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дарга, холбогдох бусад ажилтныг албан тушаалаас нь чөлөөлсөн" гэлээ.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.