Хахуко М.Даваажаргалын цолны найр Зуунмод хотноо болно


 Хахуко М.Даваажаргалын цолны найр Зуунмод хотноо болноМонгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал 35 дахь удаагаа түрүүлэн өчигдөр эх орондоо ирлээ.
 
Түүний "Хөдөлмөрийн баатар" цол хүртсэний талархал хүндэтгэлийн баяр наадам маргааш Зуунмод хотноо эхэлнэ. Өнөөдөр бөх, морины бүртгэл явагдах юм. Наадмын үеэр хүчит 128 бөх барилдаж, их нас болон дааганы уралдаан болно.
 
Мөн түүний гэргий Саёоко Вадагийн санаачилгаар Төв аймгийн Эрүүл мэндийн газарт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн машин бэлэглэх юм. Дашрамд дурдахад, Их аваргатай хамт мэргэжлийн сумогийн олон бөх хүрэлцэн иржээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.