Жүжигчин, кино найруулагч, продюссер, дуучин Эдди Мөрфиг дэлхий даяараа мэддэг билээ. Өчигдөр тэрбээр 58 насыг зооглосон байна. 15 насандаа Эдди хүү Ричард Прайорын хошин шогийн цомгийг сонсоод стэндап комеди төрлөөр замнахаар шийдсэн гэдэг. Ингээд мөрөөдөлдөө хүрэхийн тулд мэрийж эхэлсэн аж. Насанд хүрээгүй байхдаа Мөрфи гэрийнхээ хажууд байдаг шөнийн клубүүдэд стэндап комеди хийж эхэлжээ.
Мань хүн илүүдэл жинтэй хүмүүс, ижил хүйстнүүд, үндэстэн ястнуудыг хүртэл хошигнон элэглэдэг байжээ. Гэхдээ хэсэг хугацааны дараа Мөрфи ийм зүйл хийж байсныхаа төлөө хүмүүсээс уучлал гуйж байсан гэдэг. 1980-аад оны үед хүмүүс Эдди Мөрфигийн үзүүлбэрийг үзэх гэж олноороо дараалалд зогсдог байсан юм. Тэр үед стэндап комеди гэдэг жинхэнэ шуугиан тарьж байсан гэдэг. Телевизийн суваг бүр өөрийн гэсэн стэндап комедиг үзүүлдэг. Мөн хүмүүс нэг үзүүлбэр үзэх гэж цэнгэлдэхийг дүүргэдэг байж. Дээр нь Эдди хүмүүст жинхэнэ инээдийг бэлэглэж чаддаг нэгэн байжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл