Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана.
Уг сургууль болохтой холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа.
Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ХОТЫН ДАРГЫН ЗАХИРАМЖ:
Сэтгэгдэл