ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар НЗДТГ-ын Цэргийн штаб, Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангитай хамтран дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын дайчилгааны тухай хуульд заасны дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд энэхүү сургалтын гол зорилго оршиж буй юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.