ОХУ УКРАИНД ДАЙН ЭХЭЛСНЭЭС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ ЦОХИЛТ ӨГӨВ


ОХУ УКРАИНД ДАЙН ЭХЭЛСНЭЭС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ ЦОХИЛТ ӨГӨВ

 

Ням гарагт ОХУ дайн эхэлснээс хойших хамгийн том цохилтыг Украинд өглөө. ОХУ Украины хотууд руу 298 нисгэгчгүй нисэх онгоц, 69 пуужин харвасан бөгөөд 12 хүн амиа алдаад байна. ОХУ Украинд томоохон цохилт өгсний дараа Дональд Трамп В.Путинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Орос-Украины дайныг дуусгах, энхийн гэрээ байгуулахад асуудалд анхаарал тавьж ажиллаж буй. Дональд Трамп өөрийн цахим хуудаснаа, “Владимир Путинтэй үргэлж сайн харилцаатай байсан, Гэвч тэрээр галзуурчээ. Ямарч шалтгаангүйгээр Украины хотууд руу пуужин харваж, нисгэгчгүй онгоцуудаар цохилт өгч, олон хүний аминд хүрч байна. Владимир Путинд чухам юу тохиолдсоныг мэдэхгүй нь” хэмээн шүүмжилжээ.

Хэдийгээр Украины арми Оросын довтолгооноос 266 нисгэгчгүй онгоц, 40 гаруй пуужинг нь тосож устгасан ч 12 хүн амь үрэгдээд байна. Үүний дийлэнх нь бага насны хүүхдүүд гэж Украины талаас  мэдээлжээ. Харин Оросын довтолгооны дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, “АНУ бай сууриа илэрхийлэхгүй чимээгүй байгаа нь Владимир Путинд түлхэц өгч байна” хэмээн шүүмжилсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.