Нью-Йоркийн Бруклины гүүрийг Мексикийн тэнгисийн цэргийн "Cuauhtémoc" нэртэй сургалтын дарвуулт хөлөг онгоц мөргөж, багийн хоёр гишүүн амиа алджээ.
Тухайн хөлөг онгоц дэлхийгээр тойрон аялж явж байжээ. Ослын улмаас агаар дээрх бэхэлгээнд зүүгдсэн усан цэргүүдийг аварчээ.
Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс хэлэхдээ, 142 жилийн настай түүхэн Бруклины гүүр ноцтой гэмтээгүй ч, хөлөг онгоцон дээр байсан 19 хүн эмнэлгийн тусламж авсан байна. Хүнд гэмтсэн 4 хүний 2 нь амиа алдсан гэж Адамс өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Ослын шалтгааныг тодруулахаар албаныхан шалгаж байна.
Олны нүдэн дээр болсон энэ явдлыг хүмүүс гар утсаараа бичиж авсан бөгөөд бичлэгт хөлөг онгоц ухрах хөдөлгөөнөөр гүүр рүү маш хурдтай чиглэн, хөлгийн шургууд нэг нэгээрээ хугарч буй нь тод харагддаг. Осол оройн 8:20 цагт гарсан ба гүүрэн дээр автомашины хөдөлгөөн ихтэй байсан ч, гүүрэн дээр хэн ч бэртээгүй байна.
277 хүнтэй уг хөлөг онгоц мөргөлдсөний дараа голын эрэгт байрлах тавцан руу чиглэн хөвж, эргэн тойронд байсан хүмүүс сандран зугтжээ. Хэдий шурагнууд эвдэрсэн ч усан цэргүүд унаж бэртэлгүйгээр аюулгүй байж чадсан байна.
Эх сурвалж: NBC
Сэтгэгдэл