Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна


Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна

 

АНУ болон Япон улс Өмнөд Хятадын тэнгист Америкийн “Ronald Reagan” атомын нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний нисдэг тэрэг тээгч “Изумо” хөлөг онгоцыг оролцуулсан сургууль хийж байгаа тухай “Sankei” сонин мэдээлэв.  

Энэ сарын 10-нд эхэлсэн уг сургуульд мөн Японы "Мурасамэ" болон "Акэбоно" эскадрын мина зөөгч онгоц оролцож байгаа аж. Сургуулийн үеэр хөлөг онгоцнууд ихэвчлэн хамтарсан маневрийг гүйцэтгэж байгаа аж.

Энэхүү сургууль нь Өмнөд Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийг эзэмших идэвхтэй оролдлого хийж буй Хятадыг тогтоон барих зорилготой болохыг “Sankei” сонин цохон тэмдэглэжээ.

101.4 мянган усан түрцтэй “Ronald Reagan” хөлөг онгоц нь дэлхийн  хамгийн том цэргийн хөлөг онгоцнуудын нэг юм. Энэхүү хөлөг онгоц нь төрөл бүрийн 90 нисэх онгоц болон нисдэг тэрэг тээх чадалтай аж. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.