Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгавар


Ерөнхий сайд "Би өнөөдөр дарга сайд нарын тайлбар сонсохгүй, харин тодорхой үүрэг өгнө " гэснээр дараах зүйлүүд яригдлаа. 
Энэ жолооч нарын асуудлыг шийдэхээр та нарыг цуглуулсаан. Тэнд ямар хүмүүс яаж зовж байгааг би нүдээр харсаан. Хөлсөндөө баригдаж хөлрөх ч аргагүй халтардсан жолооч нар одоо ч нүдэнд харагддаг.... иэгэхээр арга хэжээг авнаа. Энэ Баянзам холбооны төлөөлөл өнөөгийн жолооч нарын асуудал нөхцөл ямар хүнд байгааг нүдэнд харагдтал ярьсаан. Тэр ослоор ханиа алдсан гэргийн комментийг бид бүгд сноссон.Энэ бүхэн бүгд үнэн....за ингээд би дараах үүргүүдийг өгч байна.
1. Эрдэнэс Монол энэ замын хураамжийн мөнгөө зөв хэрэгтэй зүйлд нь зарцуул. Олон хүн цалинжуулдаг мөнгө энэ биш шүү. Орон тоогоо цомхогто. Замын хөвөө зогсоолыг 10-14 км барьж дуусга. 2019.08.01 гэхэд энэ асуудлыг шийдсэн байгаарай. 
2. ТТ Гашуун сухайтын боомтод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болох арга хэмжээг авах. Эрдэнэс Монгол бас уурхай нийлээд энэ асуудлыг шийд. 2019 2 -р улиралд багтааж шийд. 
3. Хоол хүсний аюулгүй байдлыг нь хяналтад ав. дандаа машиндаа хооллож чанаргүй баталаагүй хоол идэж байгаа хүмүүс зам дээр байгаа шүү. 
4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах техник хүн хүчийг нэмэгдүүл. Цагдаагийн дарга байна уу... та энэ ажлыг яг хариуцаад биелэлтийг илтгээрэй. 
5. Уурхай хилийн талаттай уялдуулан ажиллах асуудлыг шийд. Гаалийн дарга та оффистоо шигдээд суугаад байхгүй шүү. Хил хязагаараа эргэ. 
6.Авто зогсоолын снхүүжилтэд гацаанаас гаргаж хөрөнгө мөнгө шийдэх асуудлыг хөгжлийн банк шийд. Зөндөө хулгайч нар наад банкнаас чинь мөнгө авчихсан л байгаа. Энэ банкны мөнгө таны мөнгө биш . Улсын мөнгө шүү. Зөв зүйлд зарцуулах хэрэгтэй. 
7.Нүүрс тээврийн ажлыг уялдаатай явуулах асуудлыг шийдвэрлэх ЗГ- ын бүрэн эрхт төлөөлөгчийг томилж ажиллуулнаа. Энэ ажлыг хэрэг эрхлэх газрын дарга Оюун-Эрдэнэ та хариуц . 06.01 дотор томилгоо хийж зөвлөлд нь энэ холбоны төлөөллийг оролцуул .
8. Гадаад хэргийн сайд та хөх хотын зонсулын газартай яриулж Ганц иод талд монголын консулын садлбар байгуулж төлөөлөгч томилох асуудлыг шийд. хятадын талтай яриа хэлэцээр уулзалт эхлүүл. 2019.06.01 ний дотор тодорхой шийдэл гарга. 
9. НХЯ гадаад хөдөлмөр эрхлэгчдийн сангаас тээвэрчдийг мэргэшүүлэх сургах асуудлыг шийд. Янз бүрийн хүмүүс очоод машин бариад байгаа юм билээ. Оюутан ч байдаг гэсэн. сургах хэрэгтэй.
10.Улс хооронлын тээвэр эрхлэгч ААН үүдэд амрах байр барих газрын асуудлыг шийдэж олго. Өмнөговь аймгаас хэн байна. ... за та засаг даргын орлогч танд үүрэ болголоо. Хүнд суртлаа багасга. 
11. АТҮТ . Энэ С зөвшөөрөлтэй холбоотой асуудал байнаа. Энийг шалгаж нэг мөр цэгцэл. Шалгалт оруул. Дэлгэр наран дарга та өөрөө мэдэж байна уу. танай нөхдүүд их юм хийгээд байгаа яриа яваад байгаа.Олон зөвшөөрлийн асуудлаа цэгцэл эргэж хар. 
12. Уурхай тээврийн компаниуд нийлж жолооч нарын цалин нэмэх асуудлыг шийд. Хүнийг тийм хүнд орчинд ажилуулаад өчүүхэн цалин өгөхөөсөө ичихгүй байна уу. 
Ингэхэд нөгөө нүүрсний хулгай юу болж байна. Баахан нүүрсээ алдчихаад одоо болтол тоггтоож шийдэхгүй байгаа. Тагнуул цагдаа энэ талаар мэдээлэл өгнө шүү. 
13. Эрдэнэс Монгол Ганхуяг захирал та тэр замаа яагаад тавьж дуусгахгүй байгаа вэ.
Ганхуяг захирал замын ажил эхэлцэн 80 хувьтай явж байгаа. 
Уурхай болон нүүрс тээврээс олж буй ашигаас нүүрс тээвэричд тэдний ар гэрт туслах сан байгуулах Баянзам холбооны саналыг судалж энэ санг байгуул. Энэ ажлыг Оюунэрдэнэ дарга та хариуцаж ажиллаарай. 
Би энд ажлын хэсгээс өгсөн асуудлуудыг ингээд шийдэх үүүргийг өглөө. МУ ын Ерөнхий сайдын шийдвэрийг бүх ААНБи белүүлэх үүрэгтэйг сануулья 
Өөр санал байна уу ...асуулт байна уу. 
Гэргий нарын холбоо : хятадын талаас шийдвэр гарч жолооч нарыг машиндаа хонуулахыг хориглосон. Ингэхээр жуолооч нар буудал хоолонд цалингаа дуусгах л болоод байгаа. 
Мөн архидалт үнэхээр их байна. Архи зарах сүлжээ ч бий болсон байгаа. 
Ерөнхий сайд. Та ггадаад харилцааны сайдтай одоо шууд уулзаарай. тэгээд наад асуудлаа ярьж хэл. Хоёр улсын хоорондох асуудал чиглэлийн яамаараа яригдана. Архиын тухайд би түрүүн хэлсэн. Мэргэжлийн хяналт тэнд ажиллсан шиг ажиллаарай. Цаашид жолооч нарын ниймийн асуудлыг ЗГ ын бүрэн эрхт төлөөлөгчөөр дамжуулан шуурхай шийдэж байх хэрэтэй Оюун эрдэнэ сайдаа. Төрийн бус байгууллага баян зам холбоо энэ төлөөлөгчтэй хамтарч мажиллах хэрэгтэй. 
за ингээд уулзалт дууслаа. Үүрэг даалгавар сайн биелүүлээрэй ... гэж Ерөнхий сайд Хүрэлсүх үүрэг өгчээ.
Үр дүн: 
Ганц модонд Консулын төлөөлөггчтэй болох асуудал шийдэгдлээ. 
Баялгаас тээвэрчдийн нийгмийн асуудлыг шийдэх туслах сан бий болох боллоо. 
ЗГ ын бүрэн эрх төлөөлөгч томилогдсоноор хүндрэл асуудлыг шуурхай шийдэж ЗГ т шууд оруулж байх боломж бүрдлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.