Дархан-Ус суваг ХК нь 2019 оны 3-р сарын 20-оос тѳв конторын халаалтаа зогсоосноос болж тэрхүү компанид ажилладаг олон арван ажилчид ажлаа хийхэд хүндрэл үүсээд зогсохгүй ажилчдын эрүүл мэндэд ноцтой аюул тулгараад байна. эхнээсээ эмэгтэй ажилчид нь даарснаас болж ѳвчин эмгэг тусч тэр битгий хэл нэгэн бие давхар ажилтны эрүүл саруул, ургийн хэвийн хѳгжилтэй байсан хэвлий дэх үр нь хүйтэн орчинд ажилласнаас болж ураг гэдсэндээ амьгүй болсон харамсалтай үйл явдал боллоо.
Тус компаний захирал Ариундалай нь тв радио олон нийтийн сүлжээгээр нам дагаж шоудсан, нэг их сүртэй тусламжийн аян ѳрнүүлсэн дүр эсгээд нидэр дээрээ ажилчиддаа цэвдэг хүйтэн сэтгэлээр хандаж байгаагийн хор уршиг жирийн ажилчидад хортойгоор тусч байна.
Мѳн ерѳнхий инженер Удвал нь эмэгтэй хүн мѳртлѳѳ энэхүү байдлыг огтхонч тоохгүй юун сүртэй юм бэ та нар тэвчээртэй бай удахгүй дулааны улирал эхлэнэ гэж ажилчидаа загнаж дарамталж байна. та бүхэн газар дээр нь очоод үзээрэй хэдхэн хоногийн өмнө энэ компаний санхүүгийн ажилтан даарснаас болж 7 сартай ураг нь хэвлийдээ амьгүй болсон байна.
Сэтгэгдэл