Байгаль орчмын бүс нутагт дэгдсэн түймрийн хохирогчийн тоо 29 хүртэл өссөн тухай ТАСС мэдээлсэн байна.
Бүс нутгийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр найман хүн эмнэлэгт хэвтжээ.
-Эмч нар хоёр өвчтөн хүнд нөхцөлд, хоёр нь нэн хүнд, бас нэг нь дунд зэргийн хүнд байгаа гэжээ.
Фёдор Чепцовын нэрэмжит Чита хотын № 1 клиникийн эмнэлэгийн ерөнхий эмч “хүнд хэлбэрийн өвчтөнүүд амьсгалын замын өөрчлөлтүүдтэй бөгөөд эмчилгээг хүндрүүлж байна” гэж тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч өвчтөнд шаардлагатай бүхий л тусламжийг өгч байна.
Байгаль орчмын бүсэд дор хаяж 17 суурин газар түймрийн улмаас шатсан байна. Түймэр 109 барилга, байгууламж, 99 байшинг эвдэн сүйтгээд байна. Тус бүс нутагт онцгой нөхцөл байдал тогтожээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хохирогчдод шаардлагатай бүх тусламжийг өгөхийг үүрэгджээ. “Лайф” гал түймэрт нэрвэгдсэн Байгаль орчмын бүс нутгийн оршин суугчид нөхөн олговор авна гэж мэдээллээ.
Сэтгэгдэл