МАХН нөхөн сонгуульд өрсөлдөнө


МАХН энэ оны зургаадугаар сарын 30-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрөлдөх болжээ. Уг шийдвэрийг энэ сарын 19-нд болсон МАХН-ын Бага чуулганаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, “Хүүхэд, багачууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эдийн засгийн хөгжлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү сонгуульд өрсөлдөж байна. Бид Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга нарын эхлүүлсэн шударга ёс тогтоох тэмцлийг дэмжиж байгаа. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны танхимаас дуу хоолойгоо нийтэд хүргэх нь чухал юм” гэлээ. Мөн МАХН-аас нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах судалгаа хийж байгааг дурдсан юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Тиймээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулах болсон юм.

Ч.Ариунболд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.