Украин улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд ялагдсанаа тус улсын одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко хүлээн зөвшөөрсөн боловч улс төрөөс явахгүй гэдгээ мэдэгджээ. "Ирэх сард би төрийн тэргүүний албан тушаалаас бууна. Украины ард түмэн ингэж шийдлээ. Би энэ шийдвэрийг хүлээж авч байна. Гэхдээ би улс төрөөс явахгүй гэдгийг онцлон тэмдэглэе” гэж тэрбээр хэлсэн байна. Порошенкогийн мэдэгдсэнээр, тэрбээр болон түүний багийнхан Украин улсыг Европын Холбоо болон НАТО-д элсүүлэх, Зэвсэгт хүчин болон украин хэлний байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн шинэчлэлийг хамгаалсаар байх болно. Тэрбээр мөн тангараг өргөхөөс нь өмнө төрийн үйл хэргийн талаар мэдэхэд нь Владимир Зеленскийд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Д.Жаргал
Сэтгэгдэл