Ковшны шанаганд дарагдаж амиа алджээ


Ковшны шанаганд дарагдаж амиа алджээ

Аюулгүй ажиллагаа хангагдаагүйн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон осол, хэргүүд ар араасаа хөвөрсөөр байна. Хамгийн сүүлд болсон Налайхын уурхай, Цэвэрлэх байгууламжийн ослуудын араас бас нэгэн ноцтой осол гарсныг эх сурвалж мэдээллээ.

Энэ осол нь өнгөрсөн 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах Хайрганы үйлдвэрийн хашаанд 12 цагийн орчимд болсон ба ковшны шанаганд хүн дарагдаж нас баржээ. Талийгаач нь тус хайрганы үйлдвэрт ажиллаж байсан 24 настай Ц гэгч бөгөөд түүнийг ковшны шанага янзалж байх үед шанага дээрээс нь унасан байна.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

updown.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.