Нефть олборлох компанийн ажилтнуудыг хулгайлжээ


Нефть олборлох компанийн ажилтнуудыг хулгайлжээ

 

Нигери улсад зэвсэглэсэн бүлэг этгээдүүд нефть олборлох компанийн ажилтнуудыг хулгайлсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрөгч бямба гарагт Нигерийн өмнөд хэсгийн Риверс мужаас орон нутгийн “Эн-Ди-Пи-Ар” компанийн нефть олборлолтын талбайд ажиллаж байсан гадаадын хоёр иргэн, Нигерийн нэг иргэнийг хулгайлжээ.

Энэ тухай Цагдаагийн байгууллагын мэдээлэлд үндэслэн “Нэшн” хэвлэлд мэдээлсэн байна. Хулгайлагдсан гадаадын иргэдийн нэг нь Их Британи, нөгөө нь Канадын иргэн байжээ.

Нигери улсын энэ мужид дөрөвдүгээр сарын 25-нд “Шелл” нефтийн компанийн хоёр ажилтныг хулгайлсан хэрэг гарсан юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.