Баргийн юманд дөжрөхөө байсан гишүүн
бол Б.Чойжилсүрэн гэдэг. Түүнийг өнгөрсөн сонгуулиас эхлээд мөнгө
тараасан, хууль бусаар сонгогдсон гэж өчнөөн ярьж хэлсэн ч юу ч
дуугараагүй. Бараг л дөжирсөн хүн гэмээр. Гэхдээ үүний цаана нь намайг
яаж ч чадахгүй гэсэн "аархал” нуугдаж байдаг бололтой. Хурдтай ажилладаг
"Хурд групп” ч бас ийм гэнэ. Талбайн дутуу, хугацаа хэтэрсэн гээд
захиалагчдаас ч байнга гомдол ирдэг ч ёстой тоодоггүй. Бүр гадны хүн
хүртэл гайхаж байгаа гэнэ.
Жон Шиг гэдэг солонгос эр 2013 онд "Хурд
групп”-тэй орон сууц захилах гэрээ байгуулж байртай болжээ. Гэтэл
удалгүй нутаг явсан хойгуур нь дээд давхрын усны винтель задарч маш их
алджээ. Солонгосын эрийн компанийхан ирж бүтэн өдөр ус шавхаж. Гэрийн
бүх эд хогшил нь усанд норж 8 гаруй сая төгрөгийн хохирол учирсан гэнэ.
Байрны засвар удаан үргэлжилсэн тул хэсэгтээ Монголд ирж чадсангүй.
Гэрээний дагуу хохирлоо "Хурд групп”-ээс нэхэмжилтэл тэд "гүйцэтгэгч”
биш харин хөрөнгө оруулагч болоод явчихжээ.
Гүйцэтгэгч нь "Тепломонтаж”
гэдэг орос компани гэнэ. Мөн задарсан винтел нь сантехникийн ажлын
зургийг зөрчиж хийгдсэн байж. Гэтэл гүргэр орос захирал солонгос эр
шунахай сэдэлтээр "хохирол” нэхэмжилж байна гээд төлөхөөс татгалзаж.
Ингээд "Хурд групп”-д хандтал манайд хамааралгүй гээд халгаасангүй.
Эрхэм гишүүний компани нь "хар ажил” хийдэг гүйцэтгэгч компани биш
агаад харин ч хөрөнгө оруулагч буюу "тэнгэрийн амьтан” шахуу гэнэ. Иймд
ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, хүлээх ч учиргүй аж. Гэтэл солонгос
иргэний байр захиалсан гэрээнд "Хурд групп”-ийг гүйцэтгэгч гээд
биччихсэн байдаг гэнэ. Мөнгө авах болохоор гүйцэтгэгч, гэмтэл гарч
хариуцлага хүлээн төлбөр төлөх болохоор гүйцэтгэгч биш болчихдог монгол
компаний бизнесийн соёлыг гадны иргэн ихэд гайхсан сурагтай.
NUUTS.mn
Сэтгэгдэл