ХАРИУЦЛАГА АЛДАЖ ХАЛАГДСАН ДАРГА ЕРӨНХИЙ АУДИТОР БОЛОХ НЬ


ХАРИУЦЛАГА АЛДАЖ ХАЛАГДСАН ДАРГА ЕРӨНХИЙ АУДИТОР БОЛОХ НЬ

 

Төрийн ордонд халаа сэлгээ үргэлжилсээр байна. Энэ долоо хоногт байнгын хороодын дарга нар болон Ерөнхий аудиторын томилгоог хэлэлцэнэ. Үүнээс Ерөнхий аудиторын томилгоо анхаарал татаж байна. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Иймээс түүний оронд Д.Занданбат гэх эрхмийг томилохоор болж байна. Өнөөдөр уг томилгоог чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.

Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат гэж хэн бэ?

Д.Занданбат нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй. 1991 онд МУИС-ыг төгссөнөөс хойш татварын байгууллагад арав гаруй жил ажилласан нэгэн юм. 

1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017.7.19-2019.1.30-ны хооронд ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч

Д.Занданбат нь оны өмнөхөн Татварын ерөнхий газрыг удирдаж байв. Гэвч том толгой гаргаж хариуцлага алдаж, хууль зөрчсөн учраас түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл хагас жил хүрэхгүй дараагийн албан тушаалдаа очих нь. Хариуцлага алдсан дарга дараагийн албанд тэр дундаа төрийн өндөр албанд очиж байгаа нь яах аргагүй олон нийтийн анхаарал татаж байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Д.Занданбат нь Шадар сайд Ө.Энхтүвшингийн ойрын хүн гэнэ. Иймээс Ө.Энхтүвшин даргын "татаасаар" энэхүү хэдхэн сарын өмнө хариуцлагагүй хэмээн цоллуулж ажлаасаа халагдсан тэрбээр дахин шинэхэн томилгоо өвөртөлж байна. Сайн ахын буянаар саадгүй дарга болдгийн жишээг Д.Занданбатын жишээгээр харж болох.
 
П.АНИР
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.