Иргэд хөндөгдсөн эрхээ сэргээж шүүхэд гомдол гаргах боломжгүй боллоо


Иргэд хөндөгдсөн эрхээ сэргээж шүүхэд гомдол гаргах боломжгүй боллоо

 

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр буюу 2019.05.08-нд Хууль зүйн Байнгын хороогоор хэлэлцээд дараах байдлаар өөрчилж баталсан юм.

Тус хуулийн "3.1.7.2-т

"УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй”хэмээн өөрчилжээ.

Мөн хуулийн 5.1.1-д

 гэж өөрчлөхөөр тусгажээ.

Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар, захиргааны байгууллагаас гаргаж буй улс төрийн хууль бус, алдаатай шийдвэрүүд шүүх дээр хянагдахгүйн дээр иргэд хөндөгдсөн эрхээ хамгаалах, шүүхэд гомдол гаргах эрхгүй болж байгаа хэрэг юм.

2015 онд баталж, 2016 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д зааснаар захиргааны байгууллагын улс төрийн ямарваа нэгэн буруу шийдвэрийн эсрэг иргэд, иргэний нийгэмийн төлөөллүүд гомдол гаргаж Захиргааны шүүхээр хянуулдаг байсан зохицуулалтыг ийнхүү өөрчилсөн юм.

Ингэснээр Захиргааны байгууллагууд болох яамд, тамгын газар, агентлаг, шат шатны засаг даргын тамгын газрууд иргэдийг хохироосон ямар нэгэн буруу шийдвэр гаргахад ямар ч шүүхийн зохицуулалтгүй болж, иргэдийн Үндсэн хуульд тусгагдсан эрх зөрчигдөх аюул нүүрлэж байгаа юм.

 

 

Зургийн эх сурвалж: Ubinfo.mn

https://livetv.mn/p/8371?fbclid=IwAR33a7LslmN-oWyTwQF7xU0Tmj6fq1z_vbpo3sdzsN3-tU37QbTDwH71hrA


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.