Хоёр удирдлагатай болсноос хойш Бөхийн өргөөнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй хаалга үүдийг нь хаасан байсан.
Тэгвэл холбооны удирдлага бөхчүүд хоорондоо зохицож өнгөрсөн хавраас эхэлж үйл ажиллагааг нь нээж заал танхмын барилдаанууд явагдаж эхэлсэн.
Харин хоёр удирдлагын асуудал шүүхийн шатанд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УБЕГ-т хандаж өөрийн нэр дээр холбоогоо бүртгүүлэхээр нэхэмжлэл гаргасан байдаг.
Харин Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Б.Бат-Эрдэнэ аварга нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шүүх үзжээ. Тиймээс түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг аж.
Сэтгэгдэл