АН-ын гишүүн Н.Тэгшбаяр гэдэг залуу Хэвлэлийн бага хурал хийж байна. Тэрээр "Шоронгоос хулгайч нарыг оргуулах хууль санаачилсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг зэвцүүцэн бүх нийтийн илэрхийлэл болон хэвлэлийн хурал зарлалаа.
Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь "Жаст"-ын Батхүү, 60 тэрбумын бичлэг, Иргэдийг эрүүдэн шүүсэн, Сүхбаатарын талбайг зарсан гээд олон арван авлигын хэргийн эзэд хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх үүд хаалга нээгдсэн. Мөн нууцын зэрэглэлтэй Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Д.Дамба-Очиртой УИХ хариуцлага тооцохгүй байгааг гайхаж байна.
Би Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг эх орноосоо урвасан, шударга ёсонд гай тарьсан, авлигачдыг авран хамгаалсан, Үндэсний аюулгүй байдалд халдсан, өргөсөн тангарагаасаа няцсан, гадны хөл болсон учраас УИХ-аас эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна" гэлээ.
Энэ залуу бол ЭР ХУРГА шүү. АН, МАН, МАХН, БНН гэлтгүй бүх залуус буруу зүйлийг буруу гээд босч ирээд Н.Тэгшбаяр шиг хэлчихдэг байх учиртай. Шударга ёсыг бүх нийтээрээ хүсэмжилж хуйвалдагч, хулгайч нарыг нийгмээрээ үзэн ядаж хөөх хэрэгтэй.
Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар бүх нийтийн зэвүүцэл бий болгосон. Энэ зэвүүцэл МАН-ыг, төр засгийг үзэн ядах бүх нийтийн давалгаа болоод явчих учраас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн нар эдгээр нөхдөөсөө салах хэрэгтэй.Тэр нь нийгэмд, шударга ёс тогтоход хэрэг болно.
Сэтгэгдэл