С.Эрдэнэ: Монгол улсын гадаад өр 29.5 тэрбум ам.доллар болтлоо өссөн


АН-ын дарга С.Эрдэнэ Ардчилсан намын зүгээс зохион байгуулсан жагсаалын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өөрсдөө халааснаасаа өгч байгаа юм шиг тус бүр 2 өрөө байр өгөх юм. Тэр чинь татвар төлөгчдийн мөнгөөр өгч байгаа байр.

Тэрээр хэлэхдээ: Ардчилсан намаас өчигдөр "Ард түмэн хариуцлага нэхье" жагсаалыг зохион байгуулсан. Төр засаг жолоогүй явж байна. Монгол оронд хариуцлага гэдэг зүйл байхгүй болжээ. Хариуцлага хүлээж байгаа нэг ч улс төрч, төрийн албан хаагч байхгүй байна. Сөрөг хүчний гол нам өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж өчигдөр нэгдсэн журмаар улсын хэмжээнд жагсаал зохион байгууллаа. Улаанбаатарт 30 орчим мянган иргэн, 19 аймагт 12 мянган орчим иргэд энэхүү жагсаалд нэгдсэн.

Энэ нь эрх баригчдад дуу хоолойгоо хүргэхийг зорьсон иргэдийн жагсаал юм. Маш олон гэмт хэрэг, үйлдлүүд төрийн байгууллагын бүхий л шатанд гарч байна. Эрдэнэт хүний амь нас үнэ цэнэгүй болохоор Монгол улсын үнэ цэнэ тэр чигтээ алдагдаж байна. Жилдээ 3000 гаруй иргэн зөвхөн аваар ослын улмаас амиа алдаж байна гэдэг нь дайны талбарт ч байхгүй тоо шүү. Өөрсдөө халааснаасаа өгч байгаа юм шиг тус бүр 2 өрөө байр өгөх юм. Тэр чинь татвар төлөгчдийн мөнгөөр өгч байгаа байр. Лаг шаварт  унаж амиа алдсан дөрвөн хүний хэрэгт хэн хариуцлага хүлээж байна? Татвар төлөгчид л хариуцлага хүлээж байна.

Оюу толгойн гэрээг байгуулсан Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүн өдгөө бүгд л амьд сэрүүн байгаа шүү дээ. Тэрхүү гэрээг гүйцэтгэсэн Засгийн газар л энэ гэрээнд хариуцлага хүлээх ёстой. Тэр дундаа С.Баярын Засгийн газар үүнд хариуцлага хүлээх ёстой юм. Тухайн үед би өөрөө энэ гэрээг эсэргүүцэж байсан. Монголын нэг номерийн худалч сайд бол сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм. Өдгөө Монгол улсын гадаад өр гурван жилийн өмнө 24.6 тэрбум амдоллар байсан бол өнөөдөр 29.5 тэрбум ам.доллар болтлоо өссөн.

Нөгөөтэйгүүр, гол түүхий эд болсон мах, арьс ширийг олон улсын зах зээлд гаргаж эргээд мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжтой төрийн бодлого алдагдсан. Тиймээс хий хоосон үнийн хөөрөгдөл, махны хомсдол үүсээд байна гэв.

Ж.Бат


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.