Forbes зөвлөж байна: Ашгийн төлөвлөгөөгөөг ойлгосон хүн мөнгөөр тасрахгүй


Forbes зөвлөж байна: Ашгийн төлөвлөгөөгөөг ойлгосон хүн мөнгөөр тасрахгүй

 

“American Management Services, Inc” менежментийн компанийн гүйцэтгэх захирал бөгөөд дэд ерөнхийлөгчийн орлогч, “Forbes” сэтгүүлийн нийтлэлч Louis Mosca бизнест ашгийн төлөвлөгөө яагаад хамгийн чухал байдгийг ийн тайлбарлан бичжээ.

Аливаа бизнесийг эхлэхийн өмнө бизнес төлөвлөгөө, данс тооцооны хуваарилалт, чиг шугам зэрэг нь хамгийн чухал гэвэл маргах хүн цөөхөн байх. Гэсэн хэдий ч ихэнх бизнесийн эзэд тухайн бизнесийг хөгжүүлэх хамгийн чухал суурь нь юу болохыг тодорхойлохоо мартаж орхидог зантай. Энэ бол бизнесийг услах амин сүнс буюу ашгийн төлөвлөгөө юм.

Интернэт орчинд хэн бугай ч байлаа гэсэн, магадгүй хэзээ ч бизнес эхэлж байгаагүй хүн хүртэл бизнесийн төлөвлөгөө олж уншаад юуг л бол юуг яг одоо эхэлчихмээр санагдтал мундаг мэдээллүүд байсаар байна. Эдгээр төлөвлөгөөнүүд бүгд л ямар нэг хэмжээгээр бизнесийн санхүүжилт, данс тооцооны тухай агуулгуудыг багтаасан байдаг.

Гэсэн ч аливаа зүйлийг төлөвлөж, алсын хараагаа тодорхойлоход ус агаар шиг хэрэгтэй зүйл нь юу вэ. Энэ бол ашиг ба алдагдлын харьцаа юм. Бүр тодруулбал, санхүүгийн төлөвлөгөөгөө боловсруулах гэж байгаа хүн орлого ба зарлагынхаа дэлгэрэнгүй хуваарилалт, тооцоон дээр үндэслэж бизнесийнхээ төлөвлөгөөг босгох учиртай.

Магадгүй үүнийг уншаад та нэг зүйлийг бодож байгаа байх. Та “Миний төлөвлөгөөний буруу нь юундаа байгаа гэж” гэж хэлэх байх. Тэгвэл та өөрийнхөө хараахан хаана хүргэхийг тань мэдэхгүй замаар алхаж байгаа бол энэ зам хаа хүрдэгийг танд тайлбарлаж өгье.

Орлого, ба зарлагаа төлөвлөхдөө та ашиг болон өр зээлээ ч бас адил тусгах ёстой. Яг ингэж төлөвлөхөд, ашиг хэмээх ойлголт маань таны бизнесийн үйл ажиллагааны хамгийн сүүлд боловсрогдон гарах үр дүн учраас яг одоогийн хийх гэж байгаа зүйлтэй харшилдаад байдаг.

Ихэнх бизнесийн эзэд орлого, зарлагаа төлөвлөж чаддаг боловч дийлэнхдээ л санхүүгийн зорилгодоо хүрч чаддаггүй. Яагаад гэвэл тэдний төлөвлөгөөний гол хэсэгт хэзээ ч “Ашиг” гэдэг үг ороогүй учраас тэр.

Тиймээс дараагийн удаа та бизнес төлөвлөгөө гаргах гэж байгаа бол “Ашиг” гэдэг үгийг хамгийн түрүүнд бичээрэй. Бизнестээ цаг болон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол та юуг анхаарах ёстойг хэлж өгье.

Танд баталгаажсан, буцаж орж ирэх нь лавтай ч худалдан борлуулах шаардлагагүй, мөнгөөр хэмжигдэхүйц ямар нэг зүйлийг бизнесээсээ хамгийн түрүүнд авч үлдэнэ гэж тооцох хэрэгтэй. Энэ бол аливааг эхлэхээс өмнө хийх ёстой эн тэргүүний зүйл. Дараа нь бизнестээ орж ирж буй бүх орлого, зарлагыг том дүнгээр нь харж, удирдахдаа та ашгаа тусад нь авч үзэж чадна гэсэн үг.

Жишээ нь, доллар бүрийн худалдаанаас таван цент авч үлдсэнээр таны бизнес ердөө л 0.95 долларын худалдаа хийхээр төлөвлөгдөх ёстой. Ингэснээр та нэг сая долларын эргэлттэй байна уу, эсвэл 100 сая долларын эргэлттэй байна уу, хамаагүй. Хамгийн гол та доллар бүрийн зардлаас өнөөх л таван центийг авч үлдээд, 0.95 доллар худалдах ёстой.

Тэгэхээр одоо та төлөвлөгөөгөө гаргахдаа доллар бүрийн худалдааг 0.95 гэсэн тоогоор төлөвлөнө гэсэн үг. Энэ бол таны зардлын хязгаар. Харин өнөөх таван цент бол таны ашиг.

Одоо та хаана хүрэх гэж байгаагаа олж харлаа. Тэгэхээр замаа нэг сайн хараад аваарай. Бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа заавал “Ашиг” хэмээх амин сүнсийг нь багтааж заншвал та хэзээ ч мөнгөөр гачигдахын зовлонд унахгүй.

Ж.ЦОГЗОЛМАА /ЗУУНЫ МЭДЭЭ/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.