БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Жишань тойргоос 1500 гаруй жилийн өмнөх үед хамаарах чулуун байгууламжийн цогцолборыг илрүүлсэн талаар тус улсын археологичид мэдээлсэн байна.
Археологичид Өмнөд ба Умард улсуудын (420-589) үеийн цэргийн байгууламж байсан хэмээн үзэж буй Фоюкоу тосгоны цогцолбороос зуух болон чулуун хэлтэрхийнүүд илрүүлсэн ажээ.
"Бид уг тосгоныг олон жилийн турш судалсаар ирсэн, цаашид судалгааны ажлаа үргэлжлүүлэх болно" гэж мэргэжилтэн Жоу Хэн хэлсэн байна. Шаньси мужийн өмнөд хэсэгт оршдог Жишань тойрог нь Өмнөд ба Умард улсуудын үед тулааны талбар байжээ.
Сэтгэгдэл