В.Путин Сансрын хүрээлэнгийн албыг хатуу зэмлэв


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сансрын хүрээлэнгийн албаныхныг хатуу зэмлэлээ. Восток буудлаас хөөргөх Союз хөлөг 5500 километрийн өндөрт нисэх байсан ч тус албаныхан ажиллагаа эхлэхээс ганцхан минутын өмнө туршилтыг зогсоож, хүчингүй болгожээ.

Албаны хүмүүс механик алдаа гарсан гэж үзэж, хөлгийг пүрэв гарагт дахин хөөргөх хуваарь гаргажээ. Харин Ерөнхийлөгч В.Путин Сансрын хүрээлэнд хийсэн уулзалтын үеэр "Нислэгийг удаа дараа хүчингүй болгож байгаа чинь асуудал үүсгэж байна. Нааштай үр дүн хэрэгтэй” гээд хөөргөлт амжилттай болох хүртэл бүх нөөц боломжоо ашигла гэж үүрэгджээ.  Иймд хоёр дахь удаагийн оролдлогыг энэ пүрэв гарагт Москвагийн цагаар 05:01 цагт хийхээр болжээ.

Дашрамд дурьдахад, В.Путин Казакстаны Байконурт орших хуучин зөвлөлтийн хөлгийг хэрэглэсээр байгаа нь улс төрийн хувьд өндөр эрсдэл дагуулна гэж үзсэн билээ. Тиймээс ОХУ-д сансрын хөлөг хөөргөх шинэ буудал барих санааг гаргасан байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.