Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа


 

Хятадад анх удаа муурын зулзага клонын аргаар гарган авлаа

 

Хятадын "Sinogene Biotechnology Company” компани анх удаа муурын зулзага клонын аргаар хувилан авчээ.

Сармис нэртэй энэ муур тээгч эхэд клонын аргаар хувилсан үр хөврөл суулгаснаас  хойш 66 хоногийн дараа буюу долдугаар сарын 21-нд төрсөн байна. Энэ муур яг л хувилж авахаар эсийг нь авсан мууртай адилхан. Гэхдээ зан араншингийн хувьд өөр гэнэ.

Клонын аргаар хувилан авах үйл явц хоёр сар орчим үргэлжилдэг бөгөөд 35 мянга орчим долларын өртөгтэй. Ингэж хувилж авсан амьтан яг л эх хувилбартайгаа адилхан наслах боломжтой.

Зарим хүмүүс муураа үхсэний дараа дахин клонын аргаар гаргаж авна гэж компанид аль хэдийн захиалгаа өгсөн гэнэ. "Sinogene Biotechnology Company” компани цаашид клондоо хиймэл оюун ухаан ашиглаж, амьтдын дурсамж, зан араншинг яг оригиналиар нь гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: korrespondent.net



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.