Арктикийн цаснаас их хэмжээний бичил хуванцар илэрчээ


Герман болон Швейцарын мэргэжилтнүүдийн хамтарсан баг Арктикийн цаснаас их хэмжээний бичил хуванцар илрүүлсэн талаар "Science Advances” сэтгүүлд нийтэлжээ. Эрдэмтдийн тогтоосноор, Арктикийн цасны литр тутамд 10 мянган ширхэг гаруй бичил хуванцар байсан аж. Тухайн нутгийн оршин суугчид агаар дахь бичил хуванцраар амьсгалж байх магадлал өндөр боловч үүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө тодорхойгүй байна. Арктикийн бүс нутаг нь хүний гар хүрээгүй дэлхийн хамгийн сүүлийн онгон байгальтай газруудын нэг юм. Бичил хуванцруудын ихэнх нь маш жижиг хэмжээтэй байсан тул тэдгээрийн юунаас үүсэлтэй болохыг тогтооход хүндрэл учирч байгаа аж.

Т.Есүхэйтөмөр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.