БНСУ-д гадаад оюутнуудыг үйлдвэрт ажиллахыг хориглолоо


БНСУ-ын Засгийн газар гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг бүр мөсөн хориглолоо. Үүнд тус улсын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутан хамаарах аж.
Хуульзүйн яамнаас өнөөдөр энэ шийдвэрийг (2017.10.05) албан ёсоор танилцуулсан байна. Оюутнуудад ийнхүү хориг тавих болсон нь хөдөлмөр эрхлэлтийн тогтворгүй байдлыг залруулах зорилготой аж. Дээрх шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэл эрхэлдэг бүх аж ахуйн нэгж, компаниуд үйлдвэрлэлийн шатанд гадаадын оюутан авч ажиллуулахгүй гэсэн баталгааг бичгээр гаргаж өгөхөөр болжээ.
Энэ оны наймдугаар сарын байдлаар тус улсад 136,234 суралцаж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 15.9 хувиар өссөн дүн юм.

Эх сурвалж : БНСУ дахь Монгол Иргэдийн Холбоо.МИХ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.