Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн гар хөл 160 ам.долларын үнэтэй сэтгүүл жуулчдад шахжээ


Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүүгийн гар хөл 160 ам.долларын үнэтэй сэтгүүл жуулчдад шахжээОлон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүл шахсан хэрэг өнөөдөр саарал ордны гол сонин боллоо.  Засгийн газрын лого бүхий танилцуулга, сурталчилгааны сэтгүүлийг гадны зочдод шахсан хэрэг нь хилийн хяналтын бүсэд болсон нь бүр ч ээдрээтэй.

 

160 $-ын үнэтэй сэтгүүл жуулчдын нэвтрэх виза болжээ

 

Хилийн хаалттай бүсэд, гадаадын жуулчдын гар дээр 160 ам.долларын үнэтэйгээр албан хүчээр тавигдсан сэтгүүл бол "ACCESS” нэртэй. Энэ сэтгүүл нь Монголд байхгүй үнэ ханшийг тогтоосон төдийгүй Монгол улсын хил нэвтрэх эрх нь болжээ.

 

Өөрөөр хэлбэл олон улсын нислэгээр ирсэн гадны зочид 160 ам.долларын "ACCESS” сэтгүүлийг худалдаж авсан тохиолдолд Монгол руу орох эрхтэй гээд бод доо. Худалдаж байсан нөхдүүд нь "Энэ сэтгүүлийг худалдаж авбал Монгол руу нэвтрүүлнэ” хэмээн олон улсын жишигт байхгүй худалдааны бизнес хийж нэвтрэх эрхийг олгож байжээ.

 

Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур хэн бэ?

 

Сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан хэргийн эзнээр "Хүннү лорд” хэмээх хувийн компани тодорлоо. Энэ компани нь хэзээ байгуулагдсан, ямар үйл ажиллагаа эрхэлдэг нь одоогоор тодорхойгүй. Ямар ч байсан сурталчилгааны сэтгүүл хийж 160 ам.доллараар шагладаг нь тодорхой боллоо.

 

Олон улсын нислэгээр ирсэн гадны зочид 160 ам.долларын "ACCESS” сэтгүүлийг худалдаж авсан тохиолдолд Монгол руу орох эрхтэй

 

"Хүннү лорд” ХХК гэх энэ байгууллага нь шагийн бизнесээр гаршсан бололтой. Учир нь 2 жилийн өмнө тус компани  галт тэрэгний билет шаглаж чамгүй хөрөнгө мөнгө олж байсан гэдэг. Энэ талаар Засгийн газрын 1111 төвд ч мэдээлэл ирж шалгуулж байсан удаатай аж.

 

"Замын-Үүд, Эрээн чиглэлийн вагоны билетийг "Хүннү лорд” компани саадгүй, хурдан шуурхай олж өгнө. Та мөнгөө дансанд хийнэ үү” гэсэн зар төмөр замын вокзал болон нарантуул орчмын сурталчилгааны самбар дээр хадаастай байдаг ч албан ёсны гэрээ хэлбэл хийгээгүй байсныг холбогдох албаныхан тухайн үед мэдэгдэж байжээ.

 

"Шаг”-аар гаршсан "Хүннү лорд” ХХК-ийн ар талд хэн нуугдаж байна

 

Хилийн хяналтын бүсэд гадаадын иргэдийн халаасыг сэгсэрч, өөрийн сэтгүүлээ нэвтрэх эрхийн бичиг болгож, галт тэрэгний билет шагладаг "Хүннү лорд” ХХК-ийн найдвартай ар тал нь Зам  тээврийн сайд асан Н.Төмөрхүү бололтой. Тэрбээр Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа хилийн хаалттай бүсэд сэтгүүл зарах эрхийг "Хүннү лорд” ХХК-д өгсөн байна.

 

Зөвшөөрөл олгох ажилд Зам тээврийн яамны  Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга С.Адъяасүрэн ч гар оролцож, гардан гүйцэтгэлийг нь хийсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар бид эрэн сурвалжилж мэдээлэх болно.

 

24tsag.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.