"Гутал" (stivale) гэж нэрлэгддэг Итали улсын тухай бид бүгд өөр өөрийн гэсэн төсөөлөлтэй.
Нэг хэсэг нь сонгодог урлагийн, тэр дундаа дуурийн өлгий нутаг гэж байхад, нөгөө хэсэг нь Сэргэн мандалтын үеийн Европын шинжлэх ухаан, урлагийн төв гэдгээр нь, зарим нь бүр эртний түүхээр нь: Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн(Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын БНУ болон Ромын эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжсөнөөр нь мэддэг.
Бүр мафи, пицца, шпагетти, ФИАТ, феррари, виногоор нь мэднэ гэх нэгэн ч таарах л байх.
Энэ бүгдийг нуршилгүйгээр илүү сонирхолтой байж магадгүй цөөн мэдээллийг товчлон хүргэе.
Өмнөд Европт орших энэ улсын газар нутаг нь Италийн хойг болон Газар дундын тэнгист орших Сицили, Сардини гэсэн хоёр том арлыг хамардаг.
Тусгаар тогтносон улсууд болох Сан Марино болон Ватикан энэ улсын нутаг дэвсгэрт оршдог.
Олон зууны туршид дайны хөлд нэрвэгдэж олон тусгаар улс болон задарч байсан бөгөөд нэгдсэн Итали улс 150 гаруй жилийн түүхтэй юм билээ.
Хөгжлөөрөө дэлхийд 7-рт ордог энэ улсын ДНБ - ний 7 хувийг мафийн бүлэглэлүүд оруулдаг байна.
Жуулчдын тоогоороо дэлхийд дэлхийд 3-т ордог бөгөөд жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг.
Хамгийн их жуулчин хүлээн авдаг Венеци мэтийн хотуудын үндсэн иргэд жуулчдаасаа залхсан байдаг төдийгүй хотын татвар зэргийг нэмэхээр яригдаж байна.
Итали улсад Христосын усан доорх хөшөө байдаг бөгөөд Решензе нуурын дундаас цамхаг цухуйсан байдаг нь олон жилийн өмнө усанд живсэн тосгоны үлдэгдэл аж.
Италид хамгийн сайн гэгдэх зоогийн газрууд байнгын үйлчлүүлэгчтэй байдаг учир хаяггүй байдаг бөгөөд (аймаар биеэ тоосон кк) тэднийг олъё гэвэл өөрийн биеэр олох, эсвэл хүнээс асуух хэрэгтэй болдог.
Итали нь дэлхийн хамгийн том дарс үйлдвэрлэгч орон бөгөөд бас гоймонгийн эх орон. 150 төрлийн гоймон байдаг ба итали хүн жилд дунджаар 30 кг гоймон иддэг.
ЮНЕСКО - д дэлхийн өвийн бүртгэлээрээ Итали улс нэгд ордог. Болонийн Их Сургууль 1088 онд байгуулагдсан, одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн эртний их сургууль бол Ромын Их Сургууль 150 мянган оюутантай дэлхийн хамгийн том их сургууль.
Италийн өмнөд хэсэгт гурван идэвхтэй галт уул бий. Везувии, Этна, Стромболи.
Орост Иван, Англид Смит элбэг байдаг бол Италид Феррари нэртэн элбэг.
Мянганбуугийн Наранбаатар
Сэтгэгдэл