Олон мянганы турш хадгалагдаж ирсэн хөгжмийг дэлхий нийтэд өрнө, дорно, шинэ, хуучны хослол болгон хүргэж байгаа хэсэг залуус бол "Хү” хамтлагийнхан.
Эх орныхоо онцлогийг харуулсан арьсан эдлэлдээр жигдэрч эх хэлээрээ дуулж, хөөмийлөх энэ залуус аль эрт 45 сая юүтүб хандалт аваад байгаа. Хоёрхон утсаар хорвог уяраах увидастай морин хуурыг цахилгаан гитар, бөмбөр, товшуур, төмөр хуур гзэрэг хөгжмүүдтэй хоршин тоглох нь цаана л нэг донжтой өнгө аясыг бий болгоод байгаа.
Хувцаслалтаас нь харахад баруун металл рок гэмээр ч хуурын намдуухан аялгуугаараа ертөнцийн сонорыг мялааж, уйлуулж дуулуулж яваад тэд саяхан Польш улсын нийслэл Варшавын Бруклин талбайд бут авсан сурагтай.
Сэтгэгдэл