“K-pop”-ыг шүтэн бишрэгчдийн дийлэнх нь БНСУ-д очихыг хүсдэг


“K-pop” хөгжмийн урсгалыг шүтэн бишрэгч 10 хүн тутмын 9 нь БНСУ-д очихыг хүсдэг гэж Солонгосын Аялал Жуулчлалын газраас даваа гарагт танилцуулсан судалгаанд тэмдэглэжээ. “K-pop” урсгал аялал жуулчлалын салбарт эерэгээр нөлөөлж буйг уг судалгааны дүн харуулсан байна. Энэхүү судалгаанд “K-pop” урсгалыг шүтэн биширдэг 111 орны 12633 хүн оролцсоноос 89.8 хувь нь Өмнөд Солонгосоор аялахыг хүсдэг гэж хариулжээ. Мөн тэдний 76.4 хувь нь ойрын хугацаанд аялахыг хүсч буйгаа илэрхийлсэн байна. 

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Өмнөд Солонгосыг сонгон аялсан хүмүүсийн 86.8 хувь нь “K-pop” урсгалын нөлөөгөөр тус улсаар аялах шийдвэрийг гаргасан байсан гэж Солонгосын Аялал Жуулчлалын газрын мэргэжилтэн мэдээлжээ. Мөн судалгааны дүнгээс үзэхэд, “K-pop” урсгалыг шүтэн бишрэгчдийн дундах хамгийн алдартай хамтлаг “BTS” байжээ.

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.