Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас /2019.10.29/ яг одоо БНХАУ-ын 500 иргэнийг саатуулан шалгах ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас дайчлан баривчилж байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн ийнхүү баривчилжээ. Яг одоогоор дээрх дөрвөн зочид буудлаас хятад иргэдийн ашиглаж байсан техник, төхөөрөмжүүдийг баримтжуулан, хураан авах ажиллагаа үргэлжилж байгааг албаны эх сурвалж хэллээ.
Баривчлах ажиллагаа явуулж байгаа газар Монгол иргэд олноор цуглаж, өөр өөрсдийн цахим хуудсаараа шууд дамжуулалт хийн мэдээллийг хүргэж байна.
Сэтгэгдэл