"Петро Матад" компанийн хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлнө


Дорнод аймгийн Матад суманд "Петро Матад" компанийн хууль бусаар эзэмшиж байсан газрыг чөлөөлүүлэх шийдвэрийг Дорнод аймгийн Засаг дарга өнгөрсөн аравдугаар сарын долоонд гаргажээ. Гэтэл "Петро Матад" компани уг захирамжийг биелүүлэхээс татгалзаж Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм байна. Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх уг нэхэмжлэлийг хэлэлцээд газар чөлөөлөх захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс "Петро Матад" ХХК-ийн хууль зөрчин ашиглаж буй газрыг чөлөөлөхгүй бол нутгийн захиргааны байгууллагаас албадан чөлөөлүүлэх ажиллагаа хийх юм байна.

Эх сурвалж: eagle.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.