ЭМЯ шинэ жилийн баяртай холбоотой зөвлөмж гаргажээ


 

Шинэ он гарахад ердөө хоёрхон долоо хоног үлджээ. Баярын уур амьсгал орчихсон энэ үед Эрүүл мэндийн яам ард, иргэддээ зориулан дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна. Тухайлбал, салют буудуулахаас зайлсхийх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтсон нэгнээ гэрт нь хүргэж өгөх, машиндаа архи уухгүй, удаан суухгүй байх, хүүхдэд бэлэг сонгохдоо чихэрлэг зүйлсээс зайлсхийх, аль болох жимс жимсгэнэ, оюун ухаан хөгжүүлэх тоглоом, тараг зэргийн худалдан авч өгөх, хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, хоолоо бүрэн гүйцэд сайтар болгох идэх, түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах хэрэгтэйг сануулж байна.

  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.