Д.Туяа: Хагалгааны дараа гэрээр дур мэдэн боолт хийлгэхийг хориглоно


Д.Туяа: Хагалгааны дараа гэрээр дур мэдэн боолт хийлгэхийг хориглоно

 

-Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 

 

Намайг Д.Туяа гэдэг. Би 1987 онд Сувилагчийн дунд сургууль төгсөөд, БЗД-ийн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. 1988 онд хагалгааны сувилагчийн олгох курс төгссөн. 1987 оноос одоог хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын сувилагчаар тасралтгүй 31 жил ажиллаж байна. Сувилагчийн ахлах зэрэгтэй.

 

 

-Ямар зөвлөмж зөвлөгөөнүүдийг өгөхөөр бэлтгэсэн бэ?

 

Мэс заслын дараах ерөнхий зөвлөмж, шархаа арчлах талаар, шулуун гэдэсний хагалгааны дараахи зөвлөмж, тархи толгойн хагалгааны дараахи зөвлөмж болон хагалгааны дараахи эхчүүдэд өгөх зөвлөмжүүдийг уншигчдад хүргэхээр бэлдлээ.

 

 

Мэс заслын дараах ерөнхий зөвлөмж:

 

Хагалгаа дууссанаас хойш 2 цагийн дараа давсгүй шингэн хар цай, нойл шөлийг өөртөө багаар дасгаж уух хэрэгтэй. Шингэн зүйл уухад зориулсан соруул бэлтгэсэн байх, цаашид эмчийн зааврын дагуу хэвшил хоол идэж хагалгааны дараа ундаа уух, шарсан хуурсан өөх тос ихтэй хоол идэх, нэг дор их хэмжээгээр хооллох зэргийг хориглодог. 

 

 

Шархаа арчлах талаар:

  • Боолтыг эмчийн заавраар тогтмол солиулах
  • Хагалгааны хамрах хүрээ, тухайн хүний бие махбодын онцлогоос хамаарч эдгэрэлт сорвижилт янз бүр байх ба бүрэн эдгэрэлт явагдах хугацаа багадаа 7-14 хоног байна. 
  • Шархыг хэтэрхий бэгнэх, халуудуулах бохирдуулах нь эдгэрэлтийг удаашруулж хүндрэл үүсгэдэг. 
  • Шархны орчмоор халуу оргих, улайх, цус шүүс гарах халуурах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. 
  • Гэрээр мэргэжлийн бус хүнээр боолт хийлгэхийг хориглоно. 
  • Цайвар болон даавуун материалтай дотуур болон унтлагын хувцас өмсөх
  • Хэт зузаан, нийлэг матехиалтай (чийг татдаг) бариу, хар бараан өнгийн хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.

Шулуун гэдэсний хагалгааны дараахи зөвлөмж:

  • Хүндээр бие засахдаа хэт хүчтэй дүлж, удаан хугацаагаар суухаас зайлсхийх
  • Доороосоо даарч хөрөхгүй
  • Хөдөлгөөний дэглэм баримтлах
  • Удаан хугацаагаар машин барихаас зайлсхийх 
  • Шарх орчмын угаалга сайн хийх 
  • Архи болон согтууруулах ундаа халуун ногоотой хоол хүнс хэрэглэхгүй байх 
  • Суулгалтаас зайлсхийх 
  • Шаардлагатай үед эмчийн заавраар өвдөлт намдаах, эмийг зохистой хэрэглэх шаардлагатай.

Тархи толгойн хагалгааны дараахи зөвлөмж:

  • Архи тамхи хэрэглэхийг хориглоно
  • Эмчилгээг эмчийн заавраар хийнэ
  • Телевизор удаан хугацаагаар үзэхгүй байх мөн компьютерын ард удаан суухгүй байх
  • Наранд болон хүйтэнд толгой нүцгэн удаан явахгүй байх
  • Амин дэмээр баялаг, шингэц сайтай хөнгөн хоол идэх 
  • Ажил амралтаа зохицуулах, өөртөө хэт ачаалал өгөхгүй байх 

Хагалгааны дараахи эхчүүдэд өгөх зөвлөмж:

  • Хагалгааны хамрах хүрээ, тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарах эдгэрэлт янз бүр байх ба эдгэрэлт явагдах хугацаа 7-14 хоног байна
  • Мэс заслын шархны утасны зангилааг хагалгаанаас хойш 10-14 хоногийн дараа авахуулна
  • Шархыг хэт бэгнэж халуудуулахгүй байх 
  • Гэрээр дур мэдэн боолт хийлгэхийг хориглоно.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.