УИХ-ын гишүүн Ж.Батзандан “шизотой” юу


 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “шизотой” юу

 

Ж.Батзандан гишүүн 8000 хүүхэд дээр туршилт хийж байхад яагаад чимээгүй байв

Эрхэм гишүүнээс ингэж асуумаар санагдлаа. Дээхэн үеийн хөхөөтэй цаг шиг үе үе гарч ирээд хүмүүсийг сэртхийлгэсэн юм хэлчихээд таг болчихно. Худлаа хэлэх чинь бас хуулиар хариуцлага хүлээдэг гэдгийг мэддэг л баймаар юм, уг нь. Үүний өмрөх попролдоо "Монголын нөлөө бүхий албан тушаалтнууд 800 хятад иргэн орж ирэхийг мэдэж байсан гэж Тагнуулын ерөнхий газрын даргыг харлуулах гэж оролдсон.

Тэгвэл өнөөдөр эх захаа алдсан, хүн сонсоод ч үнэмшмээргүй юмаар попорч байх юм. Тэрбээр эрүүл мэндийн байгууллага ард иргэдийн хооронд яс хаяж яах гэсэн юм бол. Угтаа бол Монголчууд төдийгүй эрүүл мэндийн салбарынхан 8000 бяцхан үрс  дээр туршилт хийж байхад Ж.Батзандагаас бусад нь чимээгүй хараад сууж байсан болж таарах гээд байгаа юм. Үр хүүхэдтэй хүн бүрийн цээжийг хөндүүрлүүлж, сэтгэлийг нь сэртхийлгэсэн эл мэдээг эрхэм гишүүн бас өөрөө мэдэж байсан болж таараад байгаа юм.

Харин ч сөргүүлээд 8000 хүүхэд дээр эмийн туршилт хийж байгааг мэдсээр байж яагаад хэлээгүй одоо дуугарч байна вэ гэж асуумаар. Хүнд тэр тусмаа УИХ-ын гишүүн, төр түшилцэж байгаа хүн ингэж дэмийрч болдог юм уу. Үй олноор нь хөнөөх зэвсэг, хор туршиж байгаа биш дээ. Өнөө цагт ийм юм яриад уур унтуу болоод шүлсээ үсчүүлээд зогсч байдаг гишүүн өнөөдөр хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу. Ангийн дарга Г.Занданшатар та энэ хүнтэйгээ ярьж нэг үзнэ байгаа. ШИНЭ намын хүн шинэ шинэ сонин зүйл яриад солиороод байж арай л болохгүй байх.

Нийгмийг цочирдуулсан ийм мэдээлэл хийгээд, дэлхий нийтэд Монголоо харлуулж харагдуулж, Эрүүл мэндийн яамаа бүр доош нь хийичхээд Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарсан гэсэн юм яриад, арай л хадуурч байна. Дэндэнэ, дэндэнэ гэхэд дэндүү дэндсэн асуудал болоод байна. Ард олноо амар амгалан аж төрөхөд нь анхаарч ажиллахаар тангараг өргөсөн төрийн хүн атлаа ард иргэдээ айдаст автуулсан мэдээллийг тодорхой давтамжтайгаар хийгээд байгаад юу гэж ойлгох вэ. Энэ хүний буруу ташаа мэдээллийг хазаарлах хууль хяналтын байгууллага байна уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.