Д.Трампыг энх тайванд илүү аюул учруулж байна гэж үзжээ


Д.Трампыг энх тайванд илүү аюул учруулж байна гэж үзжээ

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, Ираны удирдагч аятолла Али Хаменеигээс илүү АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энх тайван байдалд аюул учруулж болзошгүй байна гэж Германы иргэд үзэж байгааг Америкийн судалгааны "
YouGov” компанийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Германы "DPA” мэдээллийн агентлагийн захиалгаар явуулсан уг санал асуулгад АНУ, ОХУ, БНХАУ, БНАСАУ, Иран гэсэн 5 улсын удирдагчаас Д.Трампыг дэлхийн хамгийн аюултай удирдагч хэмээн Германчуудын 41 хувь нь үзжээ. Санал асуулгад оролцогчдын 17 хувь нь Ким Жөн Уныг гол аюул заналхийлэл гэж үзсэн бол 8 хувь нь Хаменеи болон Ерөнхийлөгч Владимир Путинийг, 7 хувь нь БНХАУ-ын Си Жиньпинийг аюултай хэмээн үзжээ.

Арван хоёрдугаар сарын 16-18-нд явуулсан уг санал асуулгад 2024 хүн оролцсон байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.