Энэ жилийн УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тун содон сонирхолтой хүмүүсээр олон байгаа билээ. Ялангуяа урлаг, спортын салбарын хүмүүс ихээр орж иржээ.
Жишээ нь дуучин Нара бие дааж, зохиолын дуучин Г.Эрдэнэтунгалаг АН-аас, жүжигчин Ц.Төмөрбаатар МАХН-аас, олимпийн аварга Н.Түвшинбаяр АН-аас, аварга А.Сүхбат АН-аас гээд бага үгүй олон хүний нэр энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр бичигджээ. Тэгвэл аль эртнээс л улс төрийн замналаа эхэлсэн дуучин С.Жавхлан энэ удаад Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвших эрхээ авсан байна.
Ямартаа ч урлаг соёлын эрхмүүд урд хожим байгаагүйгээр их тоон үзүүлэлттэй нэр дэвшигчийн сунгаатай сонгууль ийн эхлэх нь ээ
Сэтгэгдэл