Албан тушаалтнууд өнөөдрөөс ХОМ-ээ өгч эхэлнэ


Албан тушаалтнууд өнөөдрөөс ХОМ-ээ өгч эхэлнэ

 

С.САРУУЛ
Төрийн өндөр албан тушаалтнууд өнөөдрөөс /2020.01.02/ эхлэн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч эхэлнэ. Хуульд заасны дагуу хоёрдугаар  сарын 15-ныг дуустал  2019 оны хөрөнгө, орлогоо мэдүүлэх юм. Энэ жилийн ХОМ сонгуулийн жилтэй давхцаж буйгаараа нэлээдгүй онцлогтой.

Өнгөрсөн жил АТГ  40 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил зарлаж байв. Энэ нь албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэд, олон нийтийн хяналтад оруулах гол зорилготой юм.

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.