
Гэтэл Н.Энхбаяр өлсгөлөнгөөр сонгуульд орох эрх олж авч, тэмцлийн хурц хэлбэрийг сонгож 66 цаг намын гишүүдээ өлсгөлөө. Өнөөдөр Монголчуудын амьдрал доройтож ард түмэн амьжиргаагаа залгуулж чадахгүй өлсөж байхад МАХН-ынхан төрийн эрхийг авахын төлөө өлслөө. Өлсгөлөн зарлана гэдэг 1990-д онд ардчилал авчирсан түүхэн сонголт байсан. Тэр сонголтоор Монголын ард түмэн өнөөдрийн сонгох, сонгогдох эрхээ олж авсан. Харин өнөөдрийн Н.Энхбаярын өлсгөлөн ард түмний ард түмний олж авсан эрх чөлөөнд халдаж байна.
Өлсгөлөн бол тэмцлийн хурц хэлбэр. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө намын гишүүдийн амь насанд халтай тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, МАХН-аас нэр дэвшиж байгаа л бол өлсгөлөнд оролцох ёстой гэж хүмүүсийг хүчлэн өлсгөлөнд оролцуулснаас болж хэд хэдэн хүний биеийн байдал муудаж, өлсгөлөнгөө зогсоолоо. Төрийн эрх мэдлийг авахын төлөө хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Бусдыг өлсгөлөн уриална гэдэг эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. МАХН сонгуулиа өлсгөлөнгөөр эхлүүлж байгаа нь сайны ёр биш” гэв.
Эх сурвалж: www.mminfo.mn
Сэтгэгдэл