Нүцгэн зургаа зарж Австралид туслах хандив цуглуулжээ


Нүцгэн зургаа зарж Австралид туслах хандив цуглуулжээ

 

Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн ойн түймэрт автаж, байгалийн гамшигтай нүүр тулан, хүч мөхөсдөж байгаа Австралид туслахаар олон улсын зүгээс төдийгүй, алдартнууд, хувь хүмүүс ч төрөл бүрийн хандив тусламж илгээсээр байгаа юм. 


Эдгээрийн дундаас, хачирхалтай аргаар хандив цуглуулж байгаа нэгэн бүсгүйн тухай мэдээлэл олон улсын хэвлэлийнхний анхаарлыг ихэд татаж байна. 


Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотын загвар өмсөгч 20 настай Кейлен Уорд Австралийн гал түймэртэй тэмцэхэд зориулж 700 мянган ам.доллар цуглуулснаа зарлажээ. Тэрбээр буяны сангуудад дор хаяж 10 доллар хандивласан хүмүүст нүцгэн зургаа илгээж байгаа гэнэ. 


Олон нийтийн сүлжээнд The Naked Philanthropist хэмээх нэрээр алдаршсан бүсгүй нэгдүгээр сарын дөрөвний өдөр Твиттер хуудсандаа 10 болон түүнээс дээш хэмжээний долларыг Австралийн ойн түймрийн хохирогчдод туслах санд хандивласан хүн бүрт нүцгэн зургаа илгээнэ гэж бичжээ. 


"Эдгээр сангуудын аль нэгэнд дор хаяж 10 доллар хандивласан хүн бүрт нүцгэн зургаа илгээнэ. Таны хандивлаж буй 10 доллар тутамд би нүцгэн зургаа, хувийн зурвастай илгээх юм. Та бүхэн хандив өргөсөн гэдэг баталгаагаа надад харуулах ёстой” хэмээн бичээд байгалийн гамшгийн хохирогчдод туслах байгууллагуудын жагсаалт, мөн өөрийн нүцгэн зургийг хавсаргажээ. 


Үүний дараахан, 100 доллар хандивлавал дүрс бичлэг илгээнэ хэмээн амласан байна. 


Энэ жиргээ асар хурдтай тархаж, нийтлэгдснээс нь хойш хэдхэн цагийн дараа 75 мянган удаа хуваалцжээ. Уордын өгүүлснээр твиттерд мэдээлэл оруулснаас хойш хэдхэн цагийн дотор 10 мянган доллар цуглуулсан бөгөөд нэгдүгээр сарын таван гэхэд 100 мянган долларын хандив цуглуулсан гэнэ. 


Гэвч энэ хугацаанд загвар өмсөгчийн Инстаграм дахь хэд хэдэн аккаунт блоклогдсоны дээр хуурамч хаягууд ч гарч иржээ. Мөн түүний энэ санаа эцэг эхтэйгээ харилцах харилцаанд сөргөөр нөлөөлсөн бол өөрт нь таалагддаг залуу харьцахаа больсон гэж Уорд өгүүлсэн байна. Гэлээ ч Уорд энэ ажлаа зогсоохгүйгээр шийдсэн бол бусад бүсгүйчүүд ч Уордын санаачилгад нэгдэж эхэлжээ. 

 

 


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.