BBC: Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг


BBC: Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг

 

BBC агентлагийн сэтгүүлч Грэй Браун Монгол Улсын хүчирхийллийн талаар нийтлэл бичжээ. Тэрбээр "Монголд гурван гэр бүл тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг ч тусламж авч чаддаггүй

. Би 36 настай Дулмаа (нэрийг нь нууцалсан) гэх бүсгүйтэй уулзаж ярилцсан. Тэр нөхөртэйгээ 2004 онд анх танилцсан бөгөөд анхны хүүхэд нь төрсний дараагаас нөхөр нь түүнд гар хүрэх болжээ. 2009 онд түүнийг хэвтэрт ортол нь зодсоноос болж түүний өрөөсөн нүд нь харах чадвараа 90 хүртэлх хувиар алдсан. Монгол гуравхан сая хүн амтай дэлхий дээрх хамгийн сийрэг суурьшсан ард түмэн. Дулмаа хэдийгээр хөдөө өссөн ч оюутан болсон цагаасаа хойш Улаанбаатар хотод гэр хороололд амьдрах болжээ.

Гэр хороололд амьдарч буй иргэд түргэн тусламж дуудсан үед нэлээд удаан хугацааны дараа ирдэг. Тус улс өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эрүүгийн гэмт хэргийн тухай хуульд тооцдог болсон юм. Шинэ хуулиар эхний ээлжинд сануулга өгөөд өнгөрөх бол дахин давтагдсан тохиолдолд эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болсон байна. Тус улсын Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд 20 мянга гаруй гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүмүүст тусалжээ. Улаанбаатар хотын хэмжээнд есөн хамгаалах байр байдаг

.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр хамгаалах байрны үйл ажиллагаа доголдох болсон. Өнгөрсөн 2017 оны байдлаар Монгол Улсын нийт өр 23 тэрбум ам.доллар байсан. Энэ нь 2011 оноос 17.5 хувиар, 2016 оноос нэг хувиар өссөн үзүүлэлт юм. Хорогдох байрны зардал нь 100 хувь улсын төсвөөс байдаг” гэжээ.

 
Үндэсний шуудан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.