Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигалын схемийг ил болголоо


Улсын дээд шүүхийн шүүгч ЦАмарсайханд хахууль болгож өгнө хэмээн Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан , өмгөөлөгч Б.Пүрэвням Салхитын ордын лиценз эзэмшигч “ Жи Пи Эф” компаниас 163 сая төгрөгийн хахууль авчээ. Ганц худгийн урьдчилан хорих төвд амиа хорлосон шүүгч асан Л.Бямбаа Давж заалдах болон Дээд шүүхийн шүүгчдэд өгнө хэмээн амлаж хэргийн оролцогчдоос 300 сая орчим төгрөгийн хахууль авчээ.
Ийм байдлаар Салхитын ордыг булаалдсан Хятадуудын маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ манай шүүгчид бараг ТЭРБУМ орчим төгрөгийн хахууль авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Хэргийн өмгөөлөгчид нь үйлчлүүлэгчидээ хахуулиар шүүхийн шийдвэр гаргуулахыг санал болгодог, авлигын мөнгийг нь дамжуулдаг, шүүгчид шийдсэн хэргийнхээ төлөө ялагч талаас шагнал болгож мөнгө авдаг, шүүх шинжилгээний төвийн шинжээчид хахууль өгч хүссэн дүгнэлтээ гаргуулдаг гээд хууль шүүх, цагдаагийн байгууллагын авлигалыг Ийгл ТВ-ийн “ Эрэн сурвалжлагч “ нэвтрүүлэг дэлгэж байна.
Хэн гэдэг шүүгч, өмгөалөгч хэнээс хэдэн төгрөг авсан талаар Ийгль ТВ-ээр өнөө орой буюу 2020.01.22-ны орой 20:00 минутаас хүлээн авч үзээрэй

Шударга бус шүүхийг өөрчлөхгүй бол маргааш та ч хэлмэгдэхэд бэлэн буйг анхаарагтун!!!

Сэтгүүлч Б.Отгон. 2020.01.22


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.