Калифорнийн Калабасас хотод өчигдөр өглөө нисдэг тэрэг осолдож есөн хүн нас барсан тухай CNN мэдээллээ. Тэдний нэг нь нисдэг тэрэгний нисэгч байсан ба үлдсэн найм нь зорчигчид байжээ. Амиа алдагсдын дунд сагсан бөмбөгийн домогт тоглогч Коби Брайант охины хамт байсан талаар орон нутгийн шериф Алекс Виллануева хэлсэн байна.
Коби Брайант нь Лос-Анжелес Лэйкерс багийн төлөө Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтонд сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын "Үнэ цэнэтэй тоглогч", Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын дөрөвдүгээр байранд бичигдэж байсан билээ.
Түүний амжилтууд:
-Нэг тоглолтод хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-12 /2003/
-Тоглолтын хагас хамгийн олон удаа гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-8 /2008/
-Нэг тоглолтод хамгтийн олон удаа дараалан гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгэсэн-9 /2003/
-Нэг үед хамгийн олон удаа чөлөөт шидэлт амжилттай гүйцэтгэсэн-14 /2005/
-1500 оноо авсан хамгийн залуу тоглогч /27 нас/
-2000 оноо авсан хамгийн залуу тоглогч /29/
-Цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн хамгийни залуу аварга /18/
-Гарааны бүрэлдэхүүнд гарсан хамгийн залуу тоглогч /18/
-NBA-гийн аварга-2000-2002, 2009, 2010
-Финалын үнэ цэнэтэй тоглогч /MVP/-2009, 2010
Улирлын үнэ цэнэтэй тоглогч-2007.
Сэтгэгдэл