“Ариг” банкны хувь нийлүүлэгчдийн маргаан ээдрээ үүсгэв


“Ариг” банкны хувь нийлүүлэгчдийн маргаан ээдрээ үүсгэв

 

Банкны системийн 0.3 хувийг эзлэх "Ариг" банкны үйл ажиллагаа даваа гарагийн байдлаар хэвийн үргэлжилж байна.

Банкны системийн 0.3 хувийг эзлэх "Ариг” банкны үйл ажиллагаа даваа гарагийн байдлаар хэвийн үргэлжилж байна. Тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон өөрийн хөрөнгийн үзүүлэлт Төв банкны зохистой харьцааны шалгуурыг хангаж байгаа аж. Хэдий тийм ч "Ариг” банкны дотоод засаглал алдагдаж, Төлөөлөн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийж чадахгүй байх хэмжээнд хүрсэн байна. Энэ нь хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн удаан хугацааны турш үргэлжилсэн маргааны улмаас бий болжээ. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар баасан гарагт харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах үүднээс Банкны тухай хуульд заасны дагуу нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэх болсноо мэдэгдсэн юм. Тодруулбал, Төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар өгөгдсөн үүрэг даалгаврыг бие-лүүлээгүй, маргаантай асуудлаа цаг алдалгүй шийдвэрлэж чадахгүй, улмаар ТУЗ эрх зүйн чадамжгүй болсон тул ийнхүү дээрх хувилбарт шилжсэн байна. Төв банкны Бүрэн эрхт төлөөлөгч нь "Ариг” банкны үйл ажиллагааг хүлээж авснаар үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх болсныг "Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдэгдлээ. "Өнөөдрийн байдлаар "Ариг” банк Монголбанкнаас тавьсан өөрийн хөрөнгийн зохистой шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа. Хувь эзэмшигчдийн маргаанаас хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаа лах үүднээс Монгол банкнаас шуурхай арга хэмжээ авч, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Монгол банкнаас томилcoн бүрэн эрхт төлөөлөгч нь тухайн банкны удирдлага, ТУЗ-ийн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тодорхой хугацаанд бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж, хувь эзэмшигчдийн маргаан дуусаж, удирдлага хэвийн болтол ажиллана. Хуулиараа Бүрэн эрхт төлөөлөгчийг зургаан сарын хугацаатай томилдог” хэмээн тэрбээр ярилаа."Ариг” банк нөлөө бүхий хоёр хувь нийлүүлэгчтэй бөгөөд нэг нь 39, нөгөө нь 61 хувь эзэмшдэг байна. Тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар С.Жаргалсайхан ажилладаг бөгөөд тэрбээр "Жей Ти Интернэйшнл” компанийн захирлын алба давхар хашдаг аж. ТУЗ-ийн гишүүнээр "Номин Холдинг” компанийн гүйцэтгэх захирал С.Ганбат, "Эрэл Холдинг” компанийн гүйцэтгэх захирал Э.Жаргалан, "Эрэл” компанийн ерөнхий захирал Д.Сэргэлэн, "Номин Холдинг” компанийн санхүү бизнес эрхэлсэн захирал Б.Ариунжаргал нар тус тус ажиллаж байна.

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.