Жүжигчин Т.Билэгжаргал ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ хар тамхинаас хараат байжээ


 

Жүжигчин Т.Билэгжаргал ЗУРГААН ЖИЛИЙН ТУРШ хар тамхинаас хараат байжээ

 

Хоёрдугаар сарын 1-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас жүжигчин Т.Билэгжаргалыг саатуулж буй дүрс бичлэгийг олон нийтэд хүргэсэн билээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, сэжигтэн Т.Билэгжаргал нь сүүлийн зургаан жилийн турш хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хараат байсан гэх ба сэжигтэй этгээдүүдийн жагсаалтад ороод байсан ажээ.

Түүнийг хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байхад нь үйлдэл дээр нь баривчилж, эд мөрийн баримтаар айс гэх нэршилтэй химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хураан авч, биологийн шинжилгээнд хамруулсан байна.

Шинжилгээгээр Т.Билэгжаргал мансуурсан байсан нь тогтоогджээ.

Одоогоор албаныхан түүнийг саатуулж, тайлбар мэдүүлэг авах ажиллагааг явуулж байгаа ба Т.Билэгжаргалд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр давхар хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тэрбээр өөрийн төрсөн ээжийн биед удаа дараа гэмтэл учруулж, дарамталж байсан нь баримтаар нотлогдсон байна. 

 
Zindaa.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.