Флоридад болсон халдлагын хариуцлагыг "Аль-Каида" хүлээжээ


Флоридагийн цэргийн баазад 12 дугаар сард үйлдсэн халдлагын хариуцлагыг Йеменд байрладаг "Арабын хойг дахь Аль-Каида” террорист бүлэглэл хүлээжээ.

Энэ тухай лалын шашинтнуудын мэдэгдсэнийг "Reuters” агентлаг иш татан мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч энэ мэдээллийн талаар террористууд ямар нэгэн нотолгоо гаргаж өгөөгүй байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Флорида дахь цэргийн баазад гэмт этгээд гал нээсний улмаас 3 хүн амь үрэгдэж, 8 хүн шархаджээ. 

Гал нээсэн этгээд нь тус цэргийн баазад сургууль хийж байсан Саудын Арабын цэргийн албан хаагч Мухаммед Саид аль-Шамрани байсан бөгөөд түүнийг хэргийн газар шерифийн туслах буудсан юм. 

Э.Аянзаяа


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.