АЗ ЖАРГАЛАА ОЛЖ АВАХ ЁСЛОЛ


 АЗ ЖАРГАЛАА ОЛЖ АВАХ ЁСЛОЛ

Өөдрөг, дэврүүн сэтгэлтэй хүмүүс бид бусдаас илүү сайхан амьдарч байгаа гэдэгтээ чин үнэнээсээ итгэлтэй явдаг. Гэтэл гутранги нэгэн энэ бүхэн үнэн хэрэгтээ ийм гэдгээс айж эмээдэг. Амьдралын баяр баясгалантай байна гэдэг маш энгийн ч ингэж бодох нь тийм ч гэмтэй хэрэг биш! Танд санал болгох энэхүү аргатай танилцаж хэрэглэж туршаад үзээрэй!

Эхний алхам нь: Юуны өмнө хоёр ширхэг шилэн сав аваад нэгийг нь задгай мөнгөөр дүүргэ. Хоёр ширхэг шилэн саваа гэр, эсвэл ажил дээрээ үргэлж хажууд тань байхаар зохицуулаарай. Ингээд өдрийн турш өөрийнхөө толгойд эргэлдэх элдэв бодлыг анзаараарай. Сөрөг муу бодол орж ирэхийн тоогоор мөнгөтэй савнаасаа нэг ширхэгийг авч хоосон сав уруу хийгээрэй. Өдрийн сүүлээр хоосон байсан саванд хэдэн ширхэг задгай мөнгө орсныг тоолж дүгнэлтээ гаргаарай.

Хоёр дахь алхам. Хоёр дахь өдөр нь өөрийнхөө тухай бодож явдаг 27 сөрөг дүгнэлтээ бичнэ. Жишээ нь: Миний биеийн галбир тийм ч сайхан биш ... Дараа нь 27 ширхэг жижиг цаас хайчлаад тус бүр дээр нь нэг нэгээр нь нийт 28 эерэг сайн талуудаа бичээрэй. Энэ сайн талуудаа баталсан хуудас сөрөг муу чанаруудын тань эсрэг тавигдана. Жишээ нь: "Би эрүүл, эрч хүч дүүрэн”.
Гурав дахь алхам: Та сайн талуудаа нэг нэгээр нь авч өдөрт таваас доошгүй удаа уншаад энэ хуудаснуудаа түрийвчиндээ, цүнхэндээ авч явах мэтчилэн байнга харж уншиж байх хэрэгтэй.

Дөрөв дэх алхам: 4 долоо хоногийн дараагаас та эхний алхмаас эхлэн давтаж хийгээрэй. Хоосон саванд цугларах задгай мөнгөний тоо хэр өөрчлөгдсөн болохыг анзаарч тоолоорой. Ямар ч эргэлзээгүйгээр өмнөхтэй харьцуулахад тоо эрс цөөрсөн байгаа нь таныг баярлуулах болно. Эерэг сайн талуудаа давтаж хэлэх арга нь таны тархинд дадлага хийсээр хэвшил тогтоход чиглэгдэнэ. Инээмсэглэж чаддаг өөдрөг хүмүүсийн мэдэлд энэ дэлхий ертөнц бүхлээрээ багтдаг юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.