Шашны байгууллагуудыг “хориг”-т хамрууллаа


 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өгөхдөө шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлснээ дуулгалаа. Өмнө нь Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хөл хорио тогтоосон. Гэсэн ч Гандантэгчинлэн хийдээс сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагаа зохион байгуулна гэдэг байр сууриа илэрхийлээд байсан юм. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шашны байгууллагуудыг нэг дор олон хүн цугларах өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэж дээрх мэдэгдлийг хүргүүлж, хяналт тавихаар болсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.